Жанжин Чойрын Нандин чавга аа гэж........

2010-05-19,21:47

Өглөө бүхэн би гаднаа гараад нутгынхаа агаараар сэтгэлээ тэтгээд нарны наахантай сүндэрлэх, хүүхэд байхад үлгэр бүрт гардаг байсан өнөөх сайхан Сүмбэр хайрхандаа сүслэж хийморио сэргээдэгсэн. Чойрынхоо гудмаар үе тэнгийн үхэр хонь жилтэнүүдтэйгээ бөмбөг хөшиглөж, ах нарт эгч нарыг дуудаж өгөөд л шанд сайхан гитар тоглон дуулахад нь зэрэгцэж суугаад л, унадаг дугуйгаараа уралдаж жаахан томроод ирсэн хойно турникэн дээр биеэ задлан зургаа дараад л, сагс тоглон охид хүргэж өгч явж дээ. Одоо хааяа нэг багын дуртгал сэргээн алхаж явахад ихэнх зүйл нь хэвээрээ. Ингэж явж байгаад оюутан болдог юм. Олны дунд орж танилын хүрээ өргөжөөд ирэв ээ. Гэтэл хөгшин залуугүй хүмүүсийн танилцахдаа асуудаг зүйл нутаг нугыг маань сонирхдог юм байгаа бид дээ. Би бодлоо угаасаа миний жижигхэн тоонот нутаг, тост Боржигоныг мэдэх хүн бараг байхгүй гэж. Нэрийг нь дуулсанаас цаашгүй хүмүүст юу гэж танилцуулах бэ гээд л. Эцэст би Жанжин Чойрын Нандин чавга гэж өөрийгөө танилцуулах болов хэхэхэ. Хүмүүсийн гайхах шоолох надад таалагдаж байна. За Жанжин Чойр нь болж байна. Нандин чавга нь сонин байна гээд л. Би хүн л болсон хойно нандин байлгүй яахав. Харин чавга бол хэн ч таашгүй нэр шүү хэхэхэ. Чойрын Богд минь, Сүмбэр хайрхан минь өнө мөнхөд түмнийг минь ивээж, тэтгэж байх болно. Ууландаа хүү нь удахгүй очиж мөргөмү.
бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 597 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

hahahahahaha har chawga ta 2-iin ungu ch oiroltsoo shuu hahahahahahahahahah
HAHAHAHAHAHAHAHAHAHAHAHAHAHHAAH
bbbyambaa (зочин) хэзээ бичсэн: 10:39, 2010-05-21 | Холбоос | |
hi
kkkkkk huurhun yum be unshaad uzhed neere l manai choir iim l bsn daa.chavga gej yu yhum bee.kkkkkkk
uka (зочин) хэзээ бичсэн: 23:50, 2010-05-19 | Холбоос | |
аяаяа хэхэ төрсөн нутаг ч сайхан шүү
гэснээс би Чойрт нэг удаа очиж байсан юм байна
Одоо Чойртоо ажиллаж байгаа юмуу.. хаана байгаа вэ?
Анахай хэзээ бичсэн: 22:42, 2010-05-19 | Холбоос | |



:-)