Боржигон Сэцэн вангийн хошууны өнөөгийн засаг захиргаа болох миний аймаг Говьсүмбэр

2010-05-19,23:33
Аймгийн ерөнхий мэдээлэл 2010-01-15 20:44

 

Аймгийн ерөнхий мэдээлэл

Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан.

 

Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт, Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог. 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаан дэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг.

Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг. Говьсүмбэр аймаг нь нүүрс, тоосгоны шавар, эрдэс будаг, хайлуур жонш, шохойн болон бал чулууны байгалийн баялаг нөөцтэй өгөөмөр баян нутаг юм.www.Choirmount.miniih.com дээрээс Анхаагын блогоос хуулбарлав


бичсэн: Чойрын Хүү төрөл: | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2223 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Найзаа чи хэл ус тааруу нэг муу хийрхсэн нөхөр байх шив дээ. Санаагаа ч бүрэн дүүрэн бичиж чадахгүй үнэхээр дутуу нөхөр юмаа. Эхлээд ном сайн унш, найруулан бичиж сур, судалгаа хий. Энэ бүхнийг оюуны хөдөлмөр гэдэг юм шүү дээ. Амжилт хүсье.
Зочин хэзээ бичсэн: 09:44, 2014-10-12 | Холбоос | |
Зөв бич дээ.
Чойрын хүү.. гэж Эр үгийн ы ордог юм. арай ч дээ. Чойрын хүү.. инээдтэй юм аа. Анхаагийн... гэж бичнэ. Ер нь чи МОнголд хэлдээ маруухан, эрлийз нөхөр үү үгүй юу
Зочин хэзээ бичсэн: 12:52, 2010-09-15 | Холбоос | |
ЗОРИГТ ВАН Ш ДЭЭ ХӨГШӨӨН ХЭХЭ...бИ ТААСАН ЮМ ЧИНЬ ШАГНАЛТАЙ Л БИДДЭЭ АЙН... хэлээ гаргах
Зоригт ван хэзээ бичсэн: 14:31, 2010-05-20 | Холбоос | |
Bulgaa
Aanhan Zorig Vangiin zov oo. Ortoo ni bku yu.
Чойрын Хүү хэзээ бичсэн: 13:34, 2010-05-20 | Холбоос | |
Вокзал нь байхаадаа хэхэ сайн мэдэхгүй юм...Аль эсвэл улаан булан, соёлын төв ч юмуу...
Зоригт ван хэзээ бичсэн: 12:19, 2010-05-20 | Холбоос | |
энэ дугуйчид юуны өмнө зогсож байгаа юм
Анахай хэзээ бичсэн: 23:54, 2010-05-19 | Холбоос | |



:-)