Дөрвөн мөртүүд...........

2010-05-20,19:20
Таг чимээгүйд тамхиа зуугаад суухад
Тайтгаралыг орлож дуртгал сүүмийнэ
Тахир зам шиг амьдралын минь тэртээд үлдсэн
Танхилхан амрагын дүр тэнгэрийн хаяанаа бүрэлзнэ.



Харш жилтэй, учрах жамгүй амраг чамтайгаа
Хаврын сардаа л нэг нүдээ чимэн зөрөхийн
Хаа насандаа үйлдсэн үйлийн лайгаар
Хачин жигтэй дурлалыг хэн над руу илгээнэм


Чийг даасан хаврын бүүдгэр үдшээр
Чиг алдан тэнэж явахад
Чилгэрхэн шилбэ тэгшхэн мөр өмнүүр хөндөлсөх нь
Чи чинь хэн сэн билээ. Урьдын учрал мөн үү..................


Таараагүй гутал хөл холгох шиг
Тасраагүй хайр минь сэтгэл эмтлэх нь
Дахиж би ийм хайртай учирмааргүй байна
Далдын зөгнөлөөр ахин шийтгүүлмээргүй байна.

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 761 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

таалагдлаа :)
хамгийн сүүлийх нь бусдаас илүү болжээ гоё шүү алга ташилт ярзайтал инээх
жавхаа (зочин) хэзээ бичсэн: 13:46, 2010-05-29 | Холбоос | |



:-)