Гунигийн аялгуу

2010-05-22,22:57
Уйтай саран оддын дундаа санаашрангуй зүүрмэглээд л
Уймраа салхин моддын дундуур яарангуй зүтгээд л
Урт холын бодол цонхоор гарч тэнээд л
Уусан архины шилнүүд гунигийн аялгуу исгэрээд л

Тал саран огторгуйн хүйсийг салгалан тэмтчээд л
Тамиргүй салхин талын энгээр сажлан зүглээд л
Тасарсан бодлын залгаас тагт дамжин тэнээд л
Татсан тамхины ишнүүд гунигийн аялгуу үнэртүүлээд л

Хөлөрсөн цонхны цаана хөлийн чимээ бидрээд л
Хөвөрсөн үүлсийн наана хөгийн чийг хуралдаад
Хөглөрсөн бодлын дэргэд хөнжлийн өнгө бүүдийгээд л
Хөнтөрсөн хувингийн доороос хөсрий өвс түрээд л

Тэнгэр зуран унах солир нь хүртэл гуниг
Тэнхээ мэдэн хуцах нохдын улиан ч гуниг
Тэнд эндгүй бүүдийх цонхны шилнүүд нь гуниг
Тэвэр тэмтчин салхилах тэнэмэл гунигууд дунд шөнийг би ганцаар өнгөрөөх нь би өөрөө гуниг..........................


бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 734 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү
Таалагдаж байна шүү энэ шүлэг чинь
Уйланхай хэзээ бичсэн: 22:05, 2010-05-28 | Холбоос | |
гуниглах sigh
Zurai хэзээ бичсэн: 15:46, 2010-05-26 | Холбоос | |
гоё шүү gайхалтай...
xvv хэзээ бичсэн: 23:28, 2010-05-22 | Холбоос | |



:-)