Нэрраццурри буюу Интерчүүдийн мөрөөдөл биеллээ.

2010-05-23,09:18
Нэрраццурри буюу Интерчүүдийн мөрөөдөл биелэж 1965 оноос хойш бараа нь харагдаагүй цомыг тэд Португал мэргэжилтэн Жозе Моуриньогийн удирдлаган дор Аваргуудын лигийн 3 дахь түрүүгээ, мөн энэ улиралын 3 дахь цомоо өргөцгөөлөө. Ингэснээр Португал мэргэжилтэн Жозе Моуриньо 2004 онд Португалийн Порту клубын хамтаар Аваргуудын Лигийн аврага хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан бол Аваргуудын лигт 2 өөр клуб удирдан аварга болсон түүхэн амжилтыг давтлаа. Байерн Мюнхенээс эл тоглолтон дээр гайхалтай гялалзаж байсан тоглогч бол яахын аргагүй А.Роббен байлаа. Интерийн топ хамгаалалтын шугамыг сэтлэх гэж маш шаргуу хөдөлмөрлөхөд нь багийн ахлагч Ф.Лам туслаж байлаа. Гэвч эл удаа аваргын цом тэдэнд бус Сери А-гийн тэргүүн багийнх болох естой байж. Аргентины довтлогч Д.Милито энэ үдэш гайхалтай байж double хийж Интэрчүүдийн магнайг тэнийлгэн Жозе Моуриньог баярлуулж мөн өөрийн карьер дахь гайхалтай торгон агшинуудыг бүтээлээ. 43 дахь минутад У.Шнайдерийн гайхалтай ухаалаг дамжуулалтыг өөрийн чадварыг харуулан гоолын салхийг хагалж тэргүүллийг олж авчирсан болно. Мөн 70 дахь минутад мөн л өөрийн ур чадвараа дахин харуулж Байерн Мюнхен багын төвийн хамгаалагч В.Бюйтэнийг унаж тустал хууран тоглолтын эцсийн цэгийг тавьсан гоолыг Байерны хаалганд шигтэгсэн юм. Ийнхүү Английн шүүгч Ховард Вэб шүгэл үлээснээр Интер клуб 2009-2010 оны Аваргуудын Лигийн аврага боллоо.
                                  
бичсэн: Чойрын Хүү төрөл: Sport | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 471 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ууг нь Германы багийг дэмжиж байсан юм гэхдээ гоё тоглолт болсон
sitgel хэзээ бичсэн: 11:20, 2010-05-26 | Холбоос | |
goy hojson bnlee goy ch hojigdson bnlee ene 2 bag gehdee инээх инээх инээх
arch_tseegii хэзээ бичсэн: 11:01, 2010-05-26 | Холбоос | |
Forza nerazzuri
Shan bailaa Calcio back on top of the world
bbbyambaa (зочин) хэзээ бичсэн: 15:51, 2010-05-25 | Холбоос | |
Миний дэмждэг Аргентиний залуучууд маань ч мөн ч өнгөтэй байнадаа...Эртний өст Германы багийг Аргентин залуу маань сайхан болгож тавьлаадаа тэээ...
Зоригт ван хэзээ бичсэн: 21:45, 2010-05-23 | Холбоос | |
баварийг дэмжсэн ч даан ч нэг ч гоол оруулж чадсангүй. Рибери уг нь...бас л хариуцлага гэж юу байдгыг мэдэрсэн байх. Зүүн жигүүр бол таг. Төвийн хүмүүс нь юм хийхгүй байна лээ. За бичээд байвал бичээд байна. Тоглолт гоё болсон.  Хосе Моуриньо үнэхээр агуу юм аа
dadido хэзээ бичсэн: 15:56, 2010-05-23 | Холбоос | |
Байэрныг дэмжиж байсан ч сайхан тоглолт болсон. Аймар хамгаалалттай байсан шүү. Жаахан уйтгартай ч гэсэн. Хамгийн гол нь тэгээд үр дүн шүү дээ гэж. Германчууд юу ч хийж чадаагүй дээ. Гоолууд бол гайхалтай байсан. гоё шүү
xvv хэзээ бичсэн: 15:35, 2010-05-23 | Холбоос | |



:-)