Эрээвэр хураавар дөрвөн мөртүүд

2010-06-05,14:52
Шүүрс алдсан сэтгэлийн шүүрхий шүлэг шиг
Шүлс унагасан нүглийн шүлтгүй үнэ шиг
Шөнө урсгасан хөлсний шүүсгүй амт шиг
Шүхэрлэн унах саарал цаснаар ганцаар алхахсан




Шар нарны халуунд бие нүцгэлээд
Шанд орох замд сэтгэл хөлрөөд
Тааны хурц үнэрт хамар согтоод
Тал нутгынхаа салхитай давхиж явах омголон байна



Сарнаас ургасан мөлхөө цэцэг шиг тахимаа давсан үстэй л байсан
Санаанаас урссан шүлгийн онгод шиг танхил гэнэн аальтай л байсан
Саахалтын дайдад яваад ирэхэд санаад үнсдэг хайртай л байсан
Сар нарны сэнэгүй эргэлтэд сэтгэл эргээд одож л байсан.....................
Чи байсаан. Надад. Одоо энэ бүхэн өнгөрсөн цаг дээр үлдэж......




Тэртээ алсад. Сүүмэлзэх зэрэглээ шиг. Зүүдний минь мухарт
Тэгээд сэрсэн. Сүүрс алдуулах шиг. Зүрхний минь цохилтод
Дэргэж одсон. Нойр минь шөнийн талаар. Буцаж ирээгүй
Дэмий л санасан. Нүцгэн бодлоор чиний л тухай. Буруу байсан..............




Урьд нь мэндлээд л зөрдөгсөн. Томоо бүсгүй болж
Уулзаад, алхаад л үзлээ. Тохьтой нэгэн болж
Учрал санан мөрөөдөж явсан гэнэ. Намайг хүлээж
Уучлаарай ах нь чамд хань болох биш. Хэн нэгнийг хүлээ гэж




Зургаан сарын нар ямар ч халуун, хорон юм
Зуурдын учралын дурсамж ямар ч хүйтэн, норуу юм
Зуны хувцастай охид ямар ч хөөрхөн, нялуун юм
Зурвас гэрэлтсэн мөчүүд ямар ч хүйлэн, намуун юм




бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 508 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ирмэх
z (зочин) хэзээ бичсэн: 09:06, 2010-06-08 | Холбоос | |
dajguil yum
z (зочин) хэзээ бичсэн: 09:06, 2010-06-08 | Холбоос | |
Goe bna
гоё шүү гоё шүү Goe shvv Zunii huvtsastai ohid goe shvv hehe
BBBBBB хэзээ бичсэн: 19:01, 2010-06-05 | Холбоос | |



:-)