Cot d Ivoire маань өнөөдөр тэсрэлтийг хийж гайхамшигийг бүтээнэ.

2010-06-15,09:41
Энэ удаагын ДАШТ эхлээд тийм ч сонирхууштай, сэтгэл хөдөлгөж зүрх донсолгосон тоглолт тэр бүр гарахгүй байгаад жаахан тиймэрхүү л байна. Харин өнөөдөр хүсэн хүлээсэн гайхалтай тоглолт болох болно. Европын Бразилчууд гэгддэг Португаль болон Самбагийн хаад Дэлхийн таван удаагын аварга Бразилчууд, мөн манай тивийн бас нэгэн төлөөлөл хурдтай тэсрэлттэй Хойд Солонгосын багууд манай Заануудтай нэг хэсэгт орж " Үхлийн " гэгдэх хэсгийг үүсгээд байгаа ба хэсгийн эхний тоглолт өнөөдөр Португаль болон Заануудын тоглолтоор эхлэх ба Эхний тоглолтын үр дүнгээс хэсгээсээ хэрхэн гарах эсэх нь тодорхой болох болно. Заанууд хоёр дахь удаагаа л ДАШТ-д оролцож байгаа боловч 2006 оны ДАШТ-д бүх тоглолтондоо гоол оруулсан ганц баг юм. Өмнөх ДАШТ-р хэсгээсээ гарч чадаагүй ч энэ удаа тэд тивдээ бараг л гэртээ тоглож байгаагаас ялгаагүй байх ба мөн дөрвөн жилийн өмнөхөөс тэд илүү их туршлагажсан байгаа. Шигшээдээ багтсан 23 тамирчинаас ганц хаалгач л нутгынхаа лигт тоглодог ба үлдсэн тамирчид нь бүгд Европын томоохон лигүүдэд тоглодог туршлагатай тоглогч нар байгаа нь нэгийг хэлэх биз ээ. Одоо тэд Дэлхийн чансаад 16-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Африк тивийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй шигшээ болоод байна. Тэдний гол итгэл найдвар бол Лондонгын Челсигийн довтлогооны хослол Д.Дрогба болон С.Калу нар бөгөөд мөн бусад тоглогч нар нь байрлал тус бүр дээрээ тогтсон амжилт, туршлага дүүрэн тоглогч нар юм. Хэдий нөхөрсөг тоглолтын үеэр Дрогба гараа хугалан бэртсэн ч эхний тоглолтод оролцох боломжтой хэмээн мэдэгдсэн нь маш том давуу тал юм. За өөрийн таамаглалаар өнөөдөр гарах гарааны 11 - г бүрдүүлье. Та бүхэн ч бас саналаа хуваалцаарай.
                                              Boubacar BARRY   
Guy DEMEL
  Kolo TOURE  Brou ANGOUA   Arthur BOKA

Emmanuel EBOUE  Didier ZOKORA  Yaya TOURE  Salomon KALOU

                 
Didier DROGBA      GERVINHO                              

Иймэрхүү гарааны 11 байх болов уу. Гэхдээ дасгалжуулагч Свен Горан Эриксон гол тоглогч дээрээ тулгуурлан тактикаа зохиох байж болох. 2006 оны ДАШТ-с тэдний ур чадвар илтэд дээшилсэн мөн сэлгээний тоглогч нар ч чанаржсан байгаа.  Мөн багийн ахлагч Дрогба маш сайн формтой байгаа бөгөөд 2009/2010 оны Премьер лигийн мэргэн буучийг 29 гоолтойгоор хүртээд байгаа. Мөн Заанууд урьдчилсан тоглолтуудад маш сайн байсан ба ахлагч Дрогба чөлөөт цохилтуудыг тун гайхалтай цохиж гоолдсоор байгаа билээ. За ингээд Заанууд маань Португалийн их зант К.Роналдуг уйлуулан байж, Азийн бас нэгэн төлөөлөл Хойд Солонгост хөл бөмбөгийн хичээл заагаад, Бразил ах нарын хамт хэсгээсээ гарч энэ 2010 оны ДАШТ-н бас нэгэн чимэг болон тэсэрч дэлхийг донсолгохыг чинь харж, хүлээж сууна даа.

Cote d’ Ivoire

Nr.

Name

Date of Birth

Position

Clubs

Height

1

Boubacar BARRY

30/12/1979

GK

Lokeren (BEL)

180

2

Brou ANGOUA

28/11/1986

DF

Valenciennes (FRA)

178

3

Arthur BOKA 

02/04/1983

DF

VfB Stuttgart (GER)

166

4

Kolo TOURE

19/03/1981

DF

Manchester City (ENG)

183

5

Didier ZOKORA

14/12/1980

MF

Sevilla FC (ESP)

183

6

Steve GOHOURI

08/02/1981

DF

Wigan (ENG)

187

7

Seydou DOUMBIA

31/12/1987

FW

Young Boys (SUI)

183

8

Salomon KALOU

05/08/1985

FW

Chelsea (ENG)

175

9

Ismael TIOTE

21/06/1986

MF

Twente Enschede (NED)

175

10

GERVINHO

27/05/1987

FW

Lille (FRA)

179

11

Didier DROGBA

11/03/1978

FW

Chelsea (ENG)

180

12

Jean Jacques GOSSO

15/03/1983

MF

Monaco (FRA)

177

13

ROMARIC

04/06/1983

MF

Sevilla FC (ESP)

187

14

Emmanuel KONE

31/12/1986

MF

International (ROU)

177

15

Aruna DINDANE

26/11/1980

FW

Portsmouth (ENG)

174

16

Aristide ZOGBO

30/12/1981

GK

Maccabi Netanya (ISR)

183

17

Siaka TIENE

22/02/1982

DF

Valenciennes (FRA)

176

18

Kader KEITA

06/08/1981

FW

Lyon (FRA)

184

19

Yaya TOURE

13/05/1983

MF

Barcelona (ESP)

189

20

Guy DEMEL

13/06/1981

DF

Hamburger SV (GER)

191

21

Emmanuel EBOUE

04/06/1983

DF

Arsenal (ENG)

178

22

Souleymane BAMBA

13/01/1985

DF

Hibernian (SCO)

190

23

Daniel YEBOAH

13/11/1984

GK

ASEC Mimosas (CIV)

187

Coach: Sven Gцran ERIKSSON (SWE)

 

 

 



бичсэн: Чойрын Хүү төрөл: Sport | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 709 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

hojigdood hoid solongschuud negeer garaasai чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр хэлээ гаргах
dao хэзээ бичсэн: 15:06, 2010-06-15 | Холбоос | |
za zaaniihand amjilt
drogbad amilt
arch_tseegii хэзээ бичсэн: 13:45, 2010-06-15 | Холбоос | |
Үхлийн зооноос эхлээд сайхан тоглолтууд гарах байх гэж найдаж байгаа шд...

Энэ жил Бразилыг түрүүлнэ гэж майр олон хүмүүс хэлж байна лээ шд. Би бол Испани, Португал, Бразилийн эхний тоглолтыг харж байгаад л хэлмээр байна... Минийхээр Герман майр сайн байсандаа..
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:48, 2010-06-15 | Холбоос | |



:-)