Долоо дордож найм сэхнэ ээ............

2011-6-24, 02:47
Энэ сард би үнэн хямарчийнэ. Бүтэж байгаа юм үнэндээ алга аа. Авдаг цалингаасаа давсан өр тавьж, айл гэр үймүүлсэн хэл аманд орж, архи уусан гэж худал мэдээ даргын чихэнд хангинаж, аавдаа ачлалгүй, ээждээ энэрэлгүй болохоо харуулж за за ер нь гялтайх зүйлгүй сар байлаа. Хийж буй ажилдаа ч сэтгэл гаргахгүй, хэл амнаас салсангүй. Бүх зүйлийг үзэн ядаж, уурлаад байх юм. Гэвч энэ бүхэн зөвхөн өөрөөс минь үүдэлтэй дээр үнэлэлт өгч, засрал хүмүүжил авч байгаа зүйл алга аа. Ёстой л нөгөө тэнэгийн дотор амгалан гэгч л энэ болтой. Уучлаарай аав аа , ээж ээ. Ухаарч байна аа ажлын хамтрагсад аа. Уусан зү...

ТВ-н тультираа хөтлөгч, сурвалжлагч нар аа гэж..........

2011-4-27, 02:56
Би ажлаан тараад гэртээн хариад Солонгос, Орос энэ тэр сериал үздэггүй. Эх оронд минь юу гээч нь болоод байгаад, бас цаашилбал энэ гиод хэлбэртэй дэлхий маань хэрхэн эргэж хөрвөөж байгаа талаар дүрс үзэж, хүмүүсийн яриаг сонсох гэж мэдээ үздэг юм л даа. Гэвч би зарим мэдээг нь ойлгож чадахгүй юм. Юм хүлээж авах чадваргүй дээ биш л дээ. Хөөрхий хэдэн сэтгүүлч, сурвалжлагч нарынх нь тультираа хэлийг нь ойлгохгүй юм. Эдгээр хүмүүсийг нь авч ажлуулж байгаа тэдгээр ТВ-үүд нь ч ямар нэг нийгмийн хариуцлага гэдгийг мэддэггүй олгой толгойтууд байдаг болтой. Улс орон даяар цацагддаг МҮОНТ гэхэд л хэдэн...

Монгол Цэрэг эрийн тангараг

2011-3-17, 03:23
Монгол улсын иргэн би
Монгол улсын үндсэн хуулиаар хүлээсэн
Иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж
Өвөг дээдсийнхээ ариун голомт болсон
Монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг
Амь бие үл хайрлан батлан хамгаалахаа
Эх орон, ард түмэндээ андгайлан тангараглъя
Би ард түмнийхээ эв нэгдэл
Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж
Цэргийн эрдэмд шамдан боловсорч
Улсын нууцыг найдвартай хадгалж
Монгол улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглъя
Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангарагаасаа няцвал
Төрийн хуулийн цээрлэл хүлээнэ
Монгол улсын төлөө зү...

Улсын манаа, гэрийн хийморь эрс дээ Монгол Цэргийн өдрийн баярын мэнд

2011-3-17, 02:16

Улаан залаат Монгол түмний
Уухайн түрлэгтэй эгэл цэрэг
Ухаант өвгөдийн цусан залгамж
Улсын манаа, гэрийн хийморь эрс дээ
Монгол Цэргийн өдрийн баярын мэнд
Монгол улсын төлөө зүтгэе............

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэнд. Сайхан баярлацгаагаарай Бүсгүйчүүд ээ.........

2011-3-7, 02:54

Халх Монголын үзэмж гоо
Хатан завилалтай тэнгэрийн дагинуудад аа Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийн өдрийн мэнд хүргье. / Бага согтож, баахан наргиарай /

2011-2-28, 10:06
Martah gej sanana
Sanah gej martana aa Chamaig bi

Өлгий нутаг Өссөн тоонот минь...

2011-2-17, 06:09

Ижийн минь сэтгэл шиг ужуухан талд
Эцгийн минь дүр шиг мөнхөд орших
Энэ хорвоод эгэлхэн
Их говьдоо сүрлэгхэн
Энэ л миний шүтлэгтэй Чойрын Богд уул аа



Чойрын Богд уулан дахь хадан дээр сийлсэн Цагаан Дарь Эх



Чойрын Богд уулан дахь аргалын сүрэг



Хүүхдийн Цагаан овоо



Монголын Бурханы шашны томоохон төвийн нэг байсан Зүүн Жанжин Чойр хийд



Чойрын Богд уулан дахь хадан дээр сийлсэн Дагва Сүндэл



Одоогын Чойр хотын үдэш

...

Чойрын хүү эргэн ирлээ

2011-1-3, 05:20
Чойрын хүү нь хөлөө хугалаад сар шахуу хэвтээд өнөөдрөөс ирлээ шүү. Бүгдэд нь шинэ оны мэнд

Үнэн үг........

2010-11-30, 05:00

Хөгшин залуугүй уугаад л
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм

Ажлын бүтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм .....................Энэ л шүлэг их найрагчийн тэртээ үед бичигдсэн ч манай нийгэм ч тухайн үеээс ялгараагүйг харуулж байх юм. Их найрагч Р.Чойном оо гэж цаг үеэсээ түрүүлсэн хүн байж дээ  

...

Ум сайн амгалан болтугай...

2010-11-24, 08:04
Хүний орчлонгийн сор нь дандаа түрүүлж оддог гэдэг. Миний хамаатан Нямцэрэн гуай бол тийм нэгэн сор нь байлаа. Боловсролын салбарт нэр хүндтэй нэгэн бөгөөд олон олон шавь нарын эрдмийн гэгээн багш нь билээ. Энэ буурай миний хамаатан бас багш маань байсан ба өвчний учир удаан шаналж хайрт ханийхаа асрамжид байж саяхан бурханы оронд заларлаа. Таны минь гэгээн дүр  үр ач, төрөл төрөгсөд , хамт олон, олон олон шавь нарын тань сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно. Ум сайн амгалан болтугай гэж маань хөгжөөн сууя даа дүү нь.........................
...
idiomatic-dormant