Анд даа бичсэн захидал.............

2011-4-12,05:01
Зээрийн эвэр шиг ижилдэн ургасан найз минь
Зэрэглээн дунд алсран алсран бөртөлзнө
Жирмийн сүлжээ насаа хамтдаа сүлжиж
Жил сарын тойргыг хамтдаа л хураадагсан

Андгай өргөн, азаа үзэн нөхөрлөөгүй ч
Алдаа онооны дэнсийг цугтаа хазайлгаж
Арван хэдэн оныг дурсамжийн хананд цомоглосон
Ассан гал шиг хангал анд минь минийхээ дэргэдээс цойллоо

Зууныг элтэл нөхөрлөнө гэж амлаагүй ч
Зуурдыг өнгөртөл андын журмыг сахих хүсэлтэй
Зураг залуу насны нэгээхэн хэсэг чи минь
Зул шиг бүсгүйг даган андыгаа орхих чинь зөв өө

Зүгээр дээ анд минь. Эхнэр хүн чиний л амьдрал
Зүүдэн тэртээх нөхөрлөл минь бидний л дурсамж
Зүрхэн тольтны амраг чинь надаас хувь илүү
Зүйдэлт амьдралд анд нь одоо чамаар л дутуу...................

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (22) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2153 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баярлалаа Дээгий smug
Чойрын Хүү хэзээ бичсэн: 05:34, 2011-6-2 | Холбоос | |
hi
goy lyum bna nadad taalahdaj bna shvv oshoo ih goy zvil bichereerei amjilt
deegii (зочин) хэзээ бичсэн: 05:08, 2011-6-2 | Холбоос | |
үнэнийг өчсөн гүё шүлэг байна
Зочин хэзээ бичсэн: 04:48, 2011-4-19 | Холбоос | |
Хэхэхэхэ тиймоо Бямбаа хө ай smug
Зурайгын хэлдэг ч үнэн шоо smug
Чойрын Хүү хэзээ бичсэн: 12:08, 2011-4-13 | Холбоос | |
анд нь хариу биччихэж... ккккккк smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:09, 2011-4-13 | Холбоос | |
bi law chamaas neeh holdoogui bh shuu
minii huwid gazar ni l hol bgaagaas neeh chamaas holdood zugtaad ehneree dagaad yawaad bsan yum bhgui shuu.
bbbyambaa (зочин) хэзээ бичсэн: 10:46, 2011-4-13 | Холбоос | |
эр нь ч бай эм нь ч бай найзууд ер нь хэсэгтээ тэгдийм шиг байна лээ, хэсэг хугацааны дараа чухам хүмүүс л байдын ш д.
хүү минь харин өөртэйгөө байлдаж байхын оронд саааййхан найзтай болохгүй юу тормолзох
Zurai хэзээ бичсэн: 06:31, 2011-4-12 | Холбоос | |
Эрчүүдийн нөхөрлөл тасардаггүй л гэж боддогийшд...

Гэрлээд бал сараа дараах өдрүүдтэйгээ өнгөрүүлчихээд улаан цэнхэр яагаарсан чамайгаа санаад нөхөрлөлөө үгүйлээд гүйгээд ирнэ зүгээр хэхэ...

харин эхнэр юу гэж хэлээд анд чинь юугсэн нь сонин байна кккккккк smug smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 06:04, 2011-4-12 | Холбоос | |
Бид хоёр уулаасаа улаан байгаад цэнхэр болоод ягаараад туяарч байсан ч байж магадгүй гээлоо. Тэнэгтэнэз хэлээ гаргах
Чойрын Хүү хэзээ бичсэн: 06:02, 2011-4-12 | Холбоос | |
Хаха...Жигүүр ах нээрээ... rolling on the floor
luna хэзээ бичсэн: 05:58, 2011-4-12 | Холбоос | |
хэхэ... тэр эхнэр нь чамаас салуул сууна гсиймоо тэ... тэгэж хэлэх шалтгаан байжл дээ тэгүүл... та 2 магадгүү цэнхэр л юм шиг яваа биз... хэлээ гаргах
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 05:54, 2011-4-12 | Холбоос | |
Дхх...
тм блхр одоо өөрөө ч гсн зам мөрөө хөөгөөд эгмэд бүсгүйгээ богтолж ав айн.... 0316
luna хэзээ бичсэн: 05:53, 2011-4-12 | Холбоос | |
тийм дээ тэ. хамтдаа насыг барах биш дээ smug
Чойрын Хүү хэзээ бичсэн: 05:45, 2011-4-12 | Холбоос | |
харамлаад харамлаад яаалтай билээ...
хамтдаа насыг баралтай биш...
Хорвоогийн жам хойно ... loser ярзайтал инээх
luna хэзээ бичсэн: 05:43, 2011-4-12 | Холбоос | |
Харин хэсэгтээ л хөндий байх юм шиг байна аа. Жамаа дагна уу замаа дагна уу одоо тэр хүн л мэдэхээс дээ тэ Зурай smug
Найз нар болгон одоо амьдрал гээд би л энэдээ блогтоо өөрөө өөртэйгээ байлдаад байжаахаас smug
Чойрын Хүү хэзээ бичсэн: 05:40, 2011-4-12 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant