Чам шиг хавар...

2011-5-17,01:44
Чиний уруул шиг
Чийг ханхийж
Чилийсэн шөнүүд
Чимээгүй уясаад л................

Чам шиг уяхан хавар
Чамаас л түрүүлж ирэх юм

Миний нүд шиг
Мишээл тодроод
Мэлийсэн нар
Мэндэлж угтаад л..............

Чам шиг худалч бороонд
Чамайг л бодон норох юм

Түүний нас шиг
Түүх эргэж
Түмэн модод
Түүхий гөлгөлөөд л..............

Чам шиг уйдамхай хавар
Чамаар л дутуу эргэх юм...


бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (22) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1299 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хавар гэж улирал өглөө дулаан орой хүйтэн эсвэл өглөө шуурга орой цас бороо
хавар бол хуурамч бөлгөө
баагий (зочин) хэзээ бичсэн: 10:34, 2013-3-28 | Холбоос | |
hehe comment bichsen humuuus n ymarch mundagiiin баярлах
Baku (зочин) хэзээ бичсэн: 05:06, 2012-5-18 | Холбоос | |
Гоё
ulaankaa (зочин) хэзээ бичсэн: 01:00, 2011-9-15 | Холбоос | |
хаврын буруу ч гэж юу байхав.
zaluu хэзээ бичсэн: 12:10, 2011-6-29 | Холбоос | |
Би ч бас дургүйшд ярзайтал инээх
Чойрын Хүү хэзээ бичсэн: 04:25, 2011-6-24 | Холбоос | |
БИ хаварт дургүй...
luna хэзээ бичсэн: 04:03, 2011-6-24 | Холбоос | |
Худалд живсэн хавар бүү байгаасай.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 02:46, 2011-6-4 | Холбоос | |
odoo yu ch gemeer yumdee.
neg zuiliig orhivol orhison shig orhiod avmaar bol avsan shig avbal!
hoyoriin hoorond baih ontsgui l baimaar
ene shuleg shig
Зэрэглээ хэзээ бичсэн: 03:45, 2011-5-24 | Холбоос | |
Танай нутаг юм чинь чи маниусийгаа аваачихгүймоо smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:15, 2011-5-18 | Холбоос | |
Энергийн төв явах уу smug
Чойрын Хүү хэзээ бичсэн: 09:54, 2011-5-18 | Холбоос | |
rolling on the floor
zurai n (зочин) хэзээ бичсэн: 06:40, 2011-5-17 | Холбоос | |
чамархуу хавар
Надархуу зун
Тиймэрхүү зун
Түүншиг намар

бид бүгдээрээ биесийнхээ төв нь этр...

юу билээ энэ чинь энергийн төв билоо л
хэлээ гаргах
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 05:56, 2011-5-17 | Холбоос | |
Харин хавартай адил хүн их байна өө smug
Чойрын Хүү хэзээ бичсэн: 05:39, 2011-5-17 | Холбоос | |
над шиг л хавар юм ярзайтал инээх
Zurai хэзээ бичсэн: 03:17, 2011-5-17 | Холбоос | |
Өвлийн үлдэгдэл цасан шавхай дуслуулан уйлагнаж
Өтөл болсон хойно хайр дуусаагүйг мэдэж
Өнгө мөнгөний хорвоо нь өртөө холд үлдэж
Өнхөрч унах насны төлөө өдий залуудаа шаналаж яанам

Би ертөнцийн төв
Биеэрээ хүний төв
Билигээрээ чиний төв
Бий үгүйгээрээ өөрийнхөө төв гээд л амьдрийшд smug
Чойрын Хүү хэзээ бичсэн: 03:03, 2011-5-17 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant