Сайн байна уу хонгор минь. Баяртай. Сайхан бүхнийг, аз жаргалтай хамт хүсье...

2010-11-03, 16:44
Сайн уу хонгор минь. Юун түрүүнд тав, зургаан жилийн амьдралд тань сайхнаасаа илүү муу муухай дурсамж үлдээж, зовлонгын амтыг эрт мэдрүүлсэн дээ хүлцэл өчье. Би энэ бүхэнд намайг уучлаасай гэж хүсэхгүй ээ. Уучлалаа гээд тэр цаг хугацаа эргээд ирэхгүй учраас. Би таны өмнө уучлаж болшгүй алдаа хийсэнээ насаараа мартахгүй өөрийгөө шийтгэж амьдарна аа. Чи минь одоо миний хайр гэсэн цаламнаас гараад өөрийнхөө эрх дураар жаргалын гэгээтэй замаар итгэл төгсхөн алх даа. Тэр сайхан залуугын хайр халамжид итгэн ирээдүйгээ үргэлж сайхнаар төсөөлөн амьдараарай. Миний өөрийг тань гэсэн сэтгэл хэзээд унтрах...

Муухай зүүд.......

2010-11-01, 14:18
Урьд шөнө их хүнд шөнө байлаа. Хар дарж зүүдлэж сэрээд. Нохойд уруулж байна гэж зүүдлээд. Сэрээд нэг хэсэг нойр хүрдэггүй. Аргагүй нойронд дийлдээд унтлаа. Дахиад л нохой. Гэхдээ өмнөх зүүднээс өөр нохой арай том биетэй. Урж хазах нь ч аймаар. Хамаг би ураад өвдсөн, сандарсандаа болиод хашгираад сэрлээ. Энэ зүүд юуны талаар юм бол оо. Мэддэг хүмүүс байвал хэлж туслаач..
...

Гайтайн......

2010-10-21, 12:27
Хараал идсийн. Ёоооё ёстой. Хэлэх ч үг алга.

Сайхөөөөөөөөөөөөөн.........

2010-10-18, 11:17
Тэр бүсгүй нэг л дотно. Урьд эртний танил шиг.  Зөөлөн аядуухан ааль, намуухан атлаа донжтойхон яриа. Бага зэргийн ичингүйрсэн инээмсэглэл. Тийм ээ.............................

Эх орны дуудлагыг яах бэ.?Одоо явах уу? , дараа явах уу?

2010-10-07, 14:16
Нэг өглөө ширээн дээр алга дарам цаас. Аваад харлаа муундаг үүрэг энэ сануулсан Цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас гэнэ ээ. Ууг нь үүнийг олон удаа авч л байсан л даа. Харин энэ удаа гэгэлзээд байх юм аа. Явчихмаар ч юм шиг. Явахаар дараа жил дахиад л энэ өрсөлдөөн дунд ажил хайх хэрэг гарна даа. Ууг нь дараа жил би шалгалт өгөх хүн. Тэр болтол юм сурах хийх хэрэгтэй байдаг. Энэ залуусыг харахаар явчихмаар л байна. Амьдралаа бодоод үлдчихмээр. Над шиг олон залуус энэ шалтгаанаар цэрэгт явахгүй байгаа байх даа. Ууг нь хуулиндаа ажлын байр хадгалах тухай байдаг бол сайхан л байна. Даанч...

Зарлал......

2010-09-21, 17:01
Эхнэр авна . Нөхөр зарна.

Холбоо барих утас: ....7756    ....5006 шүү...........

Шүлгэнд минь үлдсэн тэр нэгэн бүсгүй.........

2010-08-30, 15:06
Шүлгийн шивнээ болон урсах 

Насан багахан үеийн хонгор

Сүсэг бишрэлийн шүтээн болсон 

Нартад ховорхон миний л хонгор




Анх л дурлал гэгчийг мэдрүүлж үг холбож, үзэг цаас нийлүүлж байсан адтай, галттай анхны хайрын минь эзэн Оюунанаа. Ай Оюунанаа чи амьдралд минь өнгө өнгийн хөг нэмж амтат сайхан дурсамжуудыг минь хамтдаа бичилцэж дээ. Дурдатгал дурсамж дүүрэн дурлал минь аавын хүүгийн чадал сориод алс тэртээд нисэж. Чамаар би дутдаг ч, бас чамд баярладаг. Амьдрал гэдгийг анх таниулсан чи минь хүний дээд, хүршгүй оргилуудын нэгэн шүү............


...

Саваагүй нохой саранд хуцна. Санаагүй байхад матаасаар маяглана.

2010-08-25, 12:22
Саваагүй ноход санаагүй байхад араар матаж сандалын боолт эргүүлж намайг унагах гэж байна уу. Төрд адилхан биеэ үнэлж байж бусдынхаа сандал ширээ булаалдах сайхан байгаан байх даа. Олон жил бугласан балиар бузар санаагаа залуу хүмүүсийн замд дэлгэж өөрсдийгөө өмхийрсэн гэдэгээ мэдэхгүй том зан гаргаад л. Ичмээр, жигшмээр энэ үйлдлээ орхиж чадахгүй. Даргадаа тал засаад л, дараа ээлжинд нь өөртөө замаа засаад л. Нөхөд заримдаа ноход болдоог гэж. Нохдоос дор байгаагаа ухаарахгүй л дээ тэд. Адилхан нэг тавагнаас хоол идэж байж төрийн өгсөн хоолыг өөрөө илүү идчих санаатай. Бузар ноход..........

Ээлжийн амралтаа авчлаа........

2010-08-08, 17:47
Манайхаан би нь ээлжийн амралтаа авсан тул хэд хоног харагдахгүй байх аа. Амралтын сонин дүүрэн тун удахгүй уулзацгаамз. Түр баяртайцгаа. Ээлжийн амралтаа аваад эхнэрийн эрэлд гарлаа өө гэж

Хоёр хоногийн хоол хорхог

2010-07-05, 12:45
Саяны амралтын өдрүүдээр жаал салхи энэ тэрд гараад сайхан л амарлаа. Зарим зүйлсийг жаахан хэтрүүлсэнийг эс тооцвол. Энэ жилийн зун ойрын хэдэн жил болоогүй зун болжийнэ. Манай нутгаар. Агаар салхи нь таараад адуу мал нь багшираад л. Айраг л байгаагүй нь жаахан тийм. Гэхдээ тун удахгүй айрагтайгаа залгах бололтой дог. Гурван насны морьд хурдалж, хуушуурын төлөө дайндаа андууд хамтдаа мордоод л. Хоцорч очоод хэдэн "наадмын" хуушуур цохьчоод нэг л сэтгэл болоод гэдэс дундуур хамтдаа ойрхон яваад хонь хагалах болов оо. Мэдээж хээрийн тэгээд Монгол үндэсний маань хоол хачин сайхан байв аа. Эр хүн...