Бэлзэг - Хурууны гав

2010-05-20,20:20

Гартаа чимэглэлгүй маань

Гангарах дургүйдээ бус

                                                                                        Эд гутаана гэж ичсэндээ ч бус

Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус

Дусал нулимсны үнэгүйд нь бус

Дураар тонгичох эрх чөлөөг билэгддэгт нь бус

Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа

Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа

Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад

Сонихон үртэсийг нь сахиуслан зүүж хадгалаад

Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа

Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа

Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосоны дараа л

Харин тэр “ Хурууны гав ”-ыг зүүж явъя гэснийх юм аа.

 

 

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 941 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хожмын нэг өдөр зүүсэн аваа сайн авч явахын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлий баяртай байна баяртай байна
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 17:54, 2010-06-10 | Холбоос | |
lulu
zurag ni goe yum bna
Зочин хэзээ бичсэн: 16:28, 2010-06-10 | Холбоос | |
zurag ni goe yum
Зочин хэзээ бичсэн: 14:20, 2010-06-09 | Холбоос | |
шүлэг бол урсаж байна.. хурууны гав байхдаа яахуу дээ хэлээ гаргах гэхдээ гоё бичиж гоё шүү
Анахай хэзээ бичсэн: 18:59, 2010-05-23 | Холбоос | |
Taalagdjiine oo
Yostoi goe bna гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 12:21, 2010-05-23 | Холбоос | |



:-)