Би талын хүү

2013-09-05,13:21
Би талын хүү...

Талын жавартаа жиндэж сэрэх би дуртай
Таанын амтат айргандаа согтож дуулах дуртай
Танил болсон намхан толгодоороо тэнэх дуртай
Тавиу уужим хөндийгөөр хараа бэлчээн суух дуртай

Намар эртийн цас шиг цайрах таанын толгойнд дуртай
Намхан толгодын цаанаас мандах улаан наранд дуртай
Нарийн суран жолоо атган галгиулж саахалтаар буух дуртай
Намтар баян нутгынхаа настан буурлуудад золгох дуртай

Тэнгис мэт давалгаалах цагаан зээрийн цахилаанд дуртай
Тэнгэр мэт цэлэлзэх Цайдамын цагаан нуурандаа дуртай
Тэн энгүй бөхөлзөх Цагаан тэмээтийн дэрсэнд дуртай
Тэргэл саранг хээр хонуулсан Бавуугийн хүүгийн шүлгэнд дуртай

Би талын хүү......
бичсэн: Чойрын Хүү төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 448 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

баярлах
Zurai хэзээ бичсэн: 14:10, 2013-09-05 | Холбоос | |



:-)