Төрсөн өдрийн мэнд. Ээж ээ...............

2010-7-9,09:41

Зүйл алаг орчлонгийн зүсийг уурагаараа сүлэн
Зүйдэл эрээн амьдралын гашуун амтыг хүлхэж
Зураг залуу насаа биднийхээ төлөө зорж
Зуур зуурдын салхинд зутраа нь үгүй миний ижий.
Аагандаа багтаж амьтаны үрийг гомдоогоод
Аавдаа хэлж зүрхлээгүйгээн би ижийдээ л хэлдэг
Аргаан бараад зовлон нүүрлээд ирэхэд
Авралын гэгээ ижийн минь сэтгэлд л байдаг аа.
Саяхаан бид ижийдээ эрхэлээд жаалхаан байцгаасан
Сар хоногууд саахалтын тэнд үлдэж бид ургацгаасан
Салаа салаа болон бутлах амьдрал танаас минь эхлэдэгийг
Саруул таныгаа ач нартайгаан жаргаж суухад мэдэрсээн.
Үрийн үр үндэсний нахиа гээд та минь
Үйлийн үр биднийхээ цэцэгсийг услаж суудаг
Үзүүргүй бодлын чагтагаа ач нарынхаа дэргэд задлаж
Үлэг цагаан хайраа цээжнийхээ цаанаа нуудаг
Шүүдрийн мөнгөн дуслыг мянган өглөө цуглуулж
Шүтээн болсон таньдаа алтан аягаар өргөөгүй ч
Шүлгийн хэдэн мөрөөр өөрийн зүрхэндээ мөнхөлнөм.
Ачийг тань хариулж үл барах Арвайн чинээ өчүүхэн үр чинь..

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (13) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 8444 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

uneheer urn ugstei goy shuleg bna
Зочин хэзээ бичсэн: 09:13, 2019-3-4 | Холбоос | |
goyu shuleg uneheer saihan
Зочин хэзээ бичсэн: 04:24, 2015-1-27 | Холбоос | |
uneheer goe shuleg bn
Зочин хэзээ бичсэн: 10:15, 2014-3-20 | Холбоос | |
jjhh


гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 09:14, 2013-12-5 | Холбоос | |
энэ шүлэг гоё шүлэг байна яг иймээрхүй найруулагатай аавын духай шүлэг байвал бас гоёоо
Зочин хэзээ бичсэн: 09:57, 2013-6-14 | Холбоос | |
гоё шүлэг байна
Зочин хэзээ бичсэн: 09:56, 2013-6-14 | Холбоос | |
goy shvleg bna
gandiimaa (зочин) хэзээ бичсэн: 11:43, 2012-4-10 | Холбоос | |
goy shuleg bn eejdee zoriulaad zeeleed hii

туяа (зочин) хэзээ бичсэн: 10:14, 2012-3-2 | Холбоос | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 09:37, 2011-4-21 | Холбоос | |
баярлах
Зочин хэзээ бичсэн: 09:37, 2011-4-21 | Холбоос | |
eejid n mend hurgey.
Зэрэглээ хэзээ бичсэн: 09:39, 2010-7-16 | Холбоос | |
angel tursun udriin mend urt nasalj udaan jargaarai Bulgaagiin eejee hehe ярзайтал инээх angel
arch_tseegii хэзээ бичсэн: 06:43, 2010-7-9 | Холбоос | |
үНэхээр схан бичжээ...
Би яагаад ч юм ээж аавын тухай шүлэг бичих гэхээр нэг л болдоггүй юм...
Ганц нэг юм бичиж бснийг эс тооцвол бичиж үзээгүй хүн дээ...ккк

Амжилт
luna хэзээ бичсэн: 04:18, 2010-7-9 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant