Сайхан өглөө байна..........
2010-04-29, 08:39
Өглөөний мэнд. Сайхан амарцгаасан уу. Энэ өдрийн өглөө их л сайхан эхлэж байх чинь. Түүнийгээ би зүүдлээд л. Хамгийн жаргалтайхан зүүднүүдийн минь нэг байлаа. Мөн Интер сайхан биш ч боломжийн тактикийн тоглолт үзүүлж шигшээ тоглолтонд шалгарлаа. Цаг агаар ч сайхан байна. Цээж дүүртэл амьсгалаад л, ямар ч ажил байсан ард нь гарахаар эрч хүч дүүрэн байна. Өдөр, орой ч гэсэн энэ хэвээрээ байх болов уу гэж найднам. Бүгд ажлаа сайн хийцгээгээрэй.Амжилт
...

...

Бичлэг тандагч

Хүний л үр, миний л амраг чамайгаа үгүйлэн суухад цаг хугацааг үл ажирнам. Хавар хүмүүн бүхэнд хамгийн сайхан улиралаар төсөөлөгдөж илч дулаан амьсгал чийглэгхэн агаараараа бүхнийг тэтгэдэг бол миний хувьд харин эсрэгээрээ намар оройн навчис уйтгартайгаар хийсэх шиг сэтгэлд минь төөрсөн түмэн бодлууд хуйлрана. Чихэнд наалдацтай үгс чийглэг халуухан навчин уруул чинь үгүй болж зөвхөн сайхан амтыг, мэдрэмжийг амсаж асан үе минь сэтгэлд өдөр бүр цаг хором тутам дүрэлзэн байх дурдатгал төдий үлдсэн гэж үү. Төрсөн нутгаа санасан аяны шувууд шиг, төгөлдөр орчлонг өнгө засах анхны бороон дусал шиг, ...