Орхиод одсон одхон Оюунанаа чамдаа

2010-04-27,13:13
Шүлгийн шивнээ болон урсах
Насан багахан үеийн хонгор
Сүсэг бишрэлийн шүтээн болсон
Нартад ховорхон миний л хонгор


Онож алдсаныг дэнслэгч цаг хугацааны диваажинд дэргэд чинь байж
Юмдүүжин цэцэгийн эмзэгхэн дэлбээ адил гарыг чинь атгаж
Урсан урсан өнгөрөх хоног өдрийн нугачаанд сөхрөлгүй
Кар*-тай өвлийн жихүүнд жиндэж үзэлгүй
Анир чимээгүй оддын шивнээ дуулдам үдшээр наланхан сууж
Дутаж гомдсон сэтгэлээ аргаданхан чиний л дэргэд жаргахсан даа Оюунанаа.....


Жавар үргээж
Жаргалтай инээсэн - Нүд
Нүгэл үргээж
Нүдээрээ инээсэн - Охин

Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе
Сүсэг итгэлийн тарнийг зүрхэндээ шившиж хүлээе
Сүрэг тогоруун дуунаар гуниг хөглөж хүлээе
Сүүмэн цэнхэр хавраар сураг тавьж хүлээе чамайг




бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 370 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

lulu
oyuka har jaal=............. хайртай ene vh yumuu зүрх өвдөх
Зочин хэзээ бичсэн: 16:19, 2010-06-11 | Холбоос | |
yooo
yooo bulgaa dendvv bnaaa yamar gaihaltai bichdiimbee ter ohiniig harhiimsaan
Алтангадас хэзээ бичсэн: 20:08, 2010-06-07 | Холбоос | |
Булгаа миний найз чинь ямар ч авъяастай юм бэ? бүр сэтгэл хөдөлчихлөө. оюукагаас салахад чинь өмнөөс чинь харамсаж байж билээ..... мөрөөдөл дунд цэцэглэсэн оюутан цагаа гэж гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 16:03, 2010-04-28 | Холбоос | |
yanzati
гоё шүү goe bna shvleg ner bvgd goe bna Oyunanaa gdg emegtei aztaimaa
daavka хэзээ бичсэн: 19:31, 2010-04-27 | Холбоос | |



:-)