Хүлээж л байна даа амрагхан минь.
2010-04-27,16:04
Зөөлөн цэнхэр бороо үе үесхэн зүсрээд
Зөрүүд хонгор салхин царцаан царгиатай исгэрээд
Борог шивээн толгой бодол дагуулж долгилоод
Болох л ёстой жамаараа намар л болж дээ. Найз минь.
Намар намраар нас дарж ухаан тэлдэг хорвоод
Намтар богинохон биений минь нэгээхэн хэсгийг тээж
Бүсгүй хүний үйлээ даган хөл нэгэнт хүндэрсэн ч
Бүтдэггүй л юм бүтдэггүй хорвоод шүд зуугаад яахав дээ.
Үнэг хайчлан баривч эсгэн хүлээгүйгээс хойш
Үртэй болно гэж гэнэн зүрхээ хуураагүй ээ
Төөрч ирсэн дутуу заяатай улаан цусны гүйдлээсээ
Төмөр зүрх гарган нүүр буруулсаан чи бидэн
Үрийн тэнгэр ханийн заяаг гомдоож хорвоог хуваачаад
Үлэмж гунигаар цэг тавин жаргалтай өдрүүдээ дуусгасаан
Хэдхэн өвлийн настай бидний хамтын амьдрал
Хорвоогын зах зухаас таниулсан анхны алдаатай алхмууд байж дээ.
Гартаа чимэглэлгүй минь
Гангарах дургүй дээ бус
Эд гутаана гэж ичсэн дээ ч бус
Эхнэр болох нэгэн олдоогүй дээ бус
Дусал нулимсны үнэгүйд нь бус
Дураар явах эрх чөлөөг билэгддэгт нь ч бус
Нэг л хүн, нэг л учрал зүрхэндээ тээдэгтээ
Нисээд одсон хайрандаа дэндүү ихээр дассандаа
Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад
Сонихон үртэсийг нь сахиуслан зүүж хадгалаад
Давчуухан хорвоод ганцаардан уйлахдаа
Дахиад алдахгүй хэмээн тангараг өргөн алхахдаа
Хайр гэгч агуу хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбогдсоны хойно
Харин тэр хурууны "гав"-ийг зүүж явъя гэснийх юм аа.
Сар нэг л гэрэл муутай
Үдшийн тэнгэр үүрэглэж байсан болоод ч тэр үү
Үүлэн хөшиг өтгөн болоод ч тэр үү
Үзүүргүй сэтгэл гунисхийсэн болоод ч тэр үү
Үзэх нүд нулимстай болоод ч тэр үү
Сар нэг л гэрэл муутай
Одод нэг л бүүдгэр
Дэнлүү саран гэрэл муутай болоод ч тэр үү
Дээвэр дэлдэх салхин уйтай болоод ч тэр үү
Дэлгэлгүй удсан санаашрал их болоод ч тэр үү
Дэргэж одсон нойр ирэхгүй болоод ч тэр үү
Одод нэг л бүүдгэр
Мартана гэж хэлж чадахгүй .. Хайртай л юм чинь
Мандах наран орчлонг эргүүлсээр, гудамны модод нүцгэрч
Марал цэнхэр одод ширтсээр гуйлгачин зүрх сэмэрч
Манцуй бүлээн хайрыг чинь үгүйлсээр ханан дунд цөхрөвч
Мартана гэж хэлж чадахгүй ээ. Чамдаа л хайртай болохоор
Санаж байна уу ? Хайрт минь. Тэр өвлийн үдшийг
Саарал цастай гудамнаа нэг л эвлээгүй яриаг
Дуугүйхэн инээмсэглэсээр бидэн алхна. Алга хөлрөн алхна
Дуусашгүй зам байгаасай хэмээн алхна. Жавар уяраан алхна
Найз нь одоо тэр л замаараа хааяа нэг алхдаг аа
Насных болоогүй ч анхных байсан гэгээн хайраа дурсдаг аа
Буцаж ирэхгүйг чинь мэдэж байвч
шөнийн ододтой сүжирч хүлээе
Бурханаас гуйгаад гуйгаад нэмэргүй ч
зүрхэн тарни шиг шившиж хүлээе
Будан дунд хайгаад олохгүй ч
бодолдоо чамайг бидэрч хүлээе
Булган сортой сарнаас гуйхгүй ч
бороотой намраар чамайг л хүлээе Оюунанаа.
Өтөл тогоруун зогдор шиг
саарал намрын тэнгэрнээ
Өвлөөс ичих түмэн бодол
гунигт нүднээ алсрана
Бурханлиг дүртэй тэр нэгэн
Оюунанаа бүсгүйг эрнэ
Буцаах сэтгэлээ нууж ядан
Оюунанаа бүсгүйг тойрно
Аяа чи эргээд ирээч
хорвоо дүүрэн баясал өгөөч
Алдаатай амьдралыг минь дэнслээч
холдсон итгэлээ нээгээч
Шүүдэрт шөнө. Хоосон зүүд
дэргэд чи үгүй. Оюунанаа
Шүлэгт захиа. Чамд очихгүй
дэндүү үгүйлнэ дээ. Оюунанаа

Бичлэг тандагч

Зочин хэзээ бичсэн: 16:22, 2010-06-11 |