Би...............
2010-04-27,16:54
Би - Эргэл мөргөлийн эрэлчин
Гуниггүй бадарчин
Эсрэг тэсрэгийн нэгдэл
Гудиггүй сэтгэлтэн
Эндүү андуугын эзэн
Бурхангүй ноён
Эгэл боргилын дүр
Буянгын үр ээ.........
Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ
Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ
Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана
Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална
Ай даа миний залуу нас
Хүрэн тасын хийморь даль
Андуу жаргалд дэндүү умбасан
Хүлээх завгүй омголон үе
Нүгэлтэй нөхөрлөн наргиж цалгиж
Нүцгэн орчлонг умартан мансуурч
Шүлэглэж, салгалаж, хөлчүүрхэн алхаж
Шөнийн буг, өдрийн бурхан төрхөлж
Халуухан жаргал, бүлээхэн нулимсыг
Ханаж цадалгүй амталж явсан одтой нас
Хайрын сайхан, бүсгүйн ялдамыг
Харамлаж, өмчилж явсан оргилуун цус
Гуниггүй бадарчин
Эсрэг тэсрэгийн нэгдэл
Гудиггүй сэтгэлтэн
Эндүү андуугын эзэн
Бурхангүй ноён
Эгэл боргилын дүр
Буянгын үр ээ.........
Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ
Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ
Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана
Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална
Ай даа миний залуу нас
Хүрэн тасын хийморь даль
Андуу жаргалд дэндүү умбасан
Хүлээх завгүй омголон үе
Нүгэлтэй нөхөрлөн наргиж цалгиж
Нүцгэн орчлонг умартан мансуурч
Шүлэглэж, салгалаж, хөлчүүрхэн алхаж
Шөнийн буг, өдрийн бурхан төрхөлж
Халуухан жаргал, бүлээхэн нулимсыг
Ханаж цадалгүй амталж явсан одтой нас
Хайрын сайхан, бүсгүйн ялдамыг
Харамлаж, өмчилж явсан оргилуун цус

Бичлэг тандагч
