Нулимс мэлтэлзүүлж, сэтгэл дүүргэдэг, бодол ээнэгшүүлж, хийморь босгодог нутаг минь........

2010-04-27,17:08
Ижийн минь сэтгэл шиг уужуухан талд
Эцгийн минь дүр шиг мөнхөд орших
Энэ хорвоод эгэлхэн
Их говьдоо сүрлэгхэн
Энэ л миний шүтлэгтэй Чойрын Богд уул аа.


Хан холоос цуутай
Халхын уудам нутаг
Хадган цэнхэр өнгөтэй
Говьсүмбэрийн уулс
  Харь нутгийн хүмүүсийн
  Хараанд өртсөн
  Үйзэн цэнхэр
  Оцол Сансарын уулс - Миний Боржигон



Ээрэм цэнхэр талынхаа чулуу бүхнийг илж
Энхэр бүлээн хайраараа ирмэг бүрийг нь зөөллөж
Эхийн уяхан сэтгэлээр толгод бүрээ үнсэж
Эцгийн уужуу ухаанаар тойром бүхнээ үлээдэг
Энэ нутгын минь өвгөн салхи аа


Талын өвгөн салхи эргэн хурган домог шивнэнэ
Тавилан төгс Монгол түмний түүхийг сэвшиж аялна
Татлагат хуурын хүнгэнэлт айзам түрэн эгшиглэж
Тахилт мөнгөн хүлгүүд нь сайвар жороолж тэмүүлсэн
Тавиу уудам хөндийн мянган дамнасан эзэн
Тайван энхийн салхи, Миний Монголын салхи аа

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 345 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү
Zurai хэзээ бичсэн: 16:44, 2010-04-29 | Холбоос | |



:-)