Хавар болж чи дэргэд үгүй.

2010-04-27,18:14
Манай нутгын хавар яг л хэвээрээ. Жаахан л салхинд хамаг шороо нь тэнгэрт гарч буухдаа булт олныг бухимдуулж,  хамар хоолой, нүд рүү чихнэ. Амьсгалж чадахаа болитол, тэр байтугай хажуу хүнээ харахын аргагүй болтол шуурна гээ ч. Өнөөдрийг би тийм л өдөр болох нь гэж бодсон боловч ажил тарахын өмнөхөн гадаа нам жим, ажин түжин болж жаргах гэж буй наран илч муутай ч ихэмсэг нь аргагүй баруун хойно ярвайж байхийн. Бодвол маргааш сайхан өдөр болох бололтой. Өглөөдөө тиймэрхүү байсан тэнгэр үдээс хойш сайхан цэлмээд ажлаа таран алхаж явахад өсвөр насныханаас авхуулаад үе тэнгийн залуус хамтдаа их жаргалтай инээлдэн зөрж өнгөрнө. Амьдралдаа , ар гэрээдээ яарсан хүмүүс ч бас л жаргалтай. Хавар хүн бүхэнд сайн сайханыг мэдрүүлж байхад би ганцаар захаа босгон тамхиа зуугаад өнөөдөр хариад юу хйих ээ төлөвлөн алхална. Гэр лүүгээ яарч харих шаардлагагүй учир тайван мөртлөө бас хянуур алхална. Хэрвээ чи минь гэртээ хүлээгээд аль эсвэл хамтдаа ажлаа тараад харьдаг бол би тэр хаалгатай хананууд руу мөн их жаргалтай тэмүүлэлтэй гүйхсэн. Уг нь хавар цаг ээвэр нөөлөг газраа дагаад ногоо цухуйдагсан. Чиний үгүйд би гундах адил газар шороо ч бас гундуухан. Хавар хаврыг чи бидэн цуг угтаж байсан тэртээх он жилүүд саяхан мэт үлдэж. Хичээл шалгалт, шүүлэг гээд л чи минь намайг чирэх шахан номын сан болоод бие даах руу явж байсан нь 1 дүгээр курсын хавар. Би хичээл сурлагандаа ханддаг шиг амьдралд болоод чамдаа хандаж чадаагүйгээс өнөөдрийн зүйлсийг бичин ганцаар гудмаар алхаж байна. Би амьдралаа зөв сайханаар авч явах эр хүн байж буруу гишгэж замдаа чамайгаа гээчихэж дээ. Чи дэргэж үгүй хавар, чи дэргэд үгүй шөнүүд, чи дэргэд үгүй амьдрал. Энэ бол миний урсах цаг хугацаа. Чи минь хаврийн өглөө шиг сэргэг, хаврийн нар шиг тодхон, хаврийн уянга шиг мишээлтэй, хайрын гал минь хэвээрээ шүү. Минийхээ сэтгэлд. Яг одоо чи минь зүрхээрээ намайг юу бодож, бичиж, гуниж суугааг мэдэрч байгаа. Хавар чи дэргэд минь үгүй. Хачин их санаашрал л хажууд болоод дэрэн дээр, орон доор, өвөрт болоод зүрхэнд намайг дааруулан оршсоор. Хаврын энэ л хурцхан нар шиг чи минь ирж намайгаа дулаацуулаач. Оюунанаа. Дэргэд чи минь үгүй хавар аа гэж............................Баяртай хавар аа. Чи хурдан дуусаж тэр минь зун шиг наддаа ирээсэй..................
бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 414 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)