Арьсанд боолттой араг яснууд...............
2010-05-18,14:03
Хүн гэгч мөн чанартаа адил л амьтас сан. Гэвч ижилгүй л юм шиг байх юм. Өөрөөсөө бусдыг өт хорхой мэт үзэхийг нь яана. Өөрсдийгөө хорвоогын амьтад дундах хамгийн дээд хэлбэр гэж үздэг энэ хүн гэсэн нэршилтэй босоо хэлбэртэй хоёр хөлтөнгүүд юуг ч яаж ч болно гэсэн бодолтой юм шиг ээ. Бодол гэснээс бусад адгуус, амьтас хүн төрхтөнүүдийн талаар боддог болов уу. За тэр ч яахав. Би хүн төрхтөнд харъяалагдах байтал яагаад ижил заяатангуудаа муулан сууна бэ. Муулахгүй гээд ч яах билээ дээ. Энэ цаг үед хүмүүн төрлөхтөнгүүд чинь нэгнээ буюу адгуусаныхаар сүрэг дотрохоо огтоос мартан зөвхөн би хорвоо дээрх хэдэн тэрбум ижил болон ижил бус төрхтөнүүдээсээ онцгой нэгэн болох гэж олон сая хүний амь насыг бүрэлгэж элэг эмтэлсэн дайнаас илүүтэйгүүр нэгнээ хэмлэж бас хэмжиж явахыг нь яаана гээч . Адилхан арьсанд боолттой араг яснууд минь аятайхан байгаарай. Хүнд өөрийн талаар үнэлэмж байвч үүнийг уншиж уурлахаасаа өмнө бусад хоёр хөлтнүүдээсээ юугаар ялгарч байгаагаа бодно биз. За сайханыг магтаж, саарыгаа далдаруулж богинохон хугацаатай энэ хорвоог хөндлөн туулаад элэгдэж эмтэрсэн чулуу болохиймсан. Арьсанд боолттой араг яснуудаа амаа мэдээрэй..........
бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол |