Зүрх гэгч эрхтэн..........

2010-05-18,14:27


Энэ эрхтэн хүний сэтгэл хөдлөлтэй ямар холбоотой байдаг юм бол. Зүгээр л зүрх хүний хамгийн гол эрхтэн болохоор хүн гэгч сүртэй амьтас аливаа юмсыг гол эрхтэн, амь настайгаа ойртуулж холбож ярь ойлгож заншсан юм болов уу. Шинжлэх ухаанч хандлага бол өөрөөр тайлбарлах л байх даа. Би даан ч сайн мэдэхгүй юм даа. Шүлэг энэ тэр бичэхээрээ тэр тусмаа дурлал хайрын талаар бичэхээр амин эрхтэн зүрхтэйгээ холбож өгөх нь тэр хайр дурлал гэгчийг илүү үнэ цэнэтэйгээр бусдад хүргэх зүйл ч юм шиг. Зарим нэг хамтлаг зүрхгүй ч гэнэ үү нэг сонин дуу дуулаад л хүүхдүүд тэрийг нь дагаж дуулаад л. Зүрх сэтгэл гэдэг нь огт өөр зүйлс боловч бид холбоо үг болгож орхисон нь юуных юм бол. Зүрх бол зүгээр л махан эрхтэн. Сэтгэл бол тархины бичлэг л гэж би ойлгодог хирнээ ямарваа нэгэн зүйл бичиж ярих үедээ холбоо үгээр илэрхийлээд л хүч оруулах юм. Зүрх минь энэ зурган дээрх шиг л байх даа. Хийсвэр хачин зураг харж байсанаас ийм бодитой зураг харж байсангүй. Сэтгэлээ хүний охинд алдаж магадгүй ээ би. Харин зүрхээ өгөхгүй. Зүрх байхад би амьдарсаар л. Дурласаар л. Сэтгэлээ өгсөөр, алдсаар, авсаар байх болно. Харин зүрх минь л миний.....................................  
бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 466 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Нэг муу атга мах ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 11:08, 2010-06-12 | Холбоос | |
lulu
гуниглах gaihaltai
Зочин хэзээ бичсэн: 15:54, 2010-06-11 | Холбоос | |
zurh baihgui bol amidral bhgui. zurhee ognoo gedeg n amidralaa zoriulnaa gesen ug bish geju? hehe
eternalzul22 хэзээ бичсэн: 14:35, 2010-05-19 | Холбоос | |
bundan bishiim bna хэлээ гаргах
dao хэзээ бичсэн: 18:05, 2010-05-18 | Холбоос | |



:-)