Өнөөдөр сэтгэлд унасан цөөн үгс...........
2010-05-19,18:28
Бороо. Бодолд нулимс дагуулж зүсрээд л
Болсон зүйлсгүй бор өдрүүд гэлдрээд л
Бохирдсон сэтгэлийг минь ариусгах "хандмаа" нь хаахна явна
Бохирсон хүслийг минь тэгшлэх "онгод" нь хаанаас ирэх нүү.
Хөлөрсөн цонхноо гунигаа зуран зогсоход
Хөрш цонхноос гиюүрсэн нүд дуулахыг сонслоо.
Хөөрхийс хөрш хүүхэн бид хоёр хөшигөөрөө оролдон
Хөлийн чимээ хүлээж нэгэндээ хань болон үдшийг үднэ.
Нүгэлийн золиос болж үлдсэн
Нүдээ, нүцгэн биенээс чинь төөрүүлж чадахгүй нь.Уучлаарай.
Нүүдлийн зам шиг богинохон шөнөөр үнсүүлсэн
Нүүрээ, нөмгөн энгэрээс чинь тойруулж чадахгүй нь. Уучлаарай........
Байшингийн буланд хэсэгхэн зун
Бараан хаварт бүдэгхэн дурсамж
Бачим хоромд ахархан жаргал
Байсан уу. Байгаагүй ээ. Хаачсан. Мэдэхгүй ээээ.
Борхон толгодынхоо дунд бодлоо бэлчээж
Борог өвсөөр сэтгэлээ ханзалж
Босоо цагаан тоосоор хийморио чимээд
Богд Чойрынхоо хавраар гоёж явнаа. Өөрийгөө.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
хэхэ уянгын халилтай.. бас яруу
Анахай хэзээ бичсэн: 23:03, 2010-05-19 | Холбоос | |
уянгалаг талруугаа бичдэгиймаадаа
уншхаар л өөрийн эрхгүй уянглаал нүдэнд харагдаал явчхы
уншхаар л өөрийн эрхгүй уянглаал нүдэнд харагдаал явчхы
arch_tseegii хэзээ бичсэн: 22:51, 2010-05-19 | Холбоос | |