Боржигон Сэцэн вангийн хошууны өнөөгийн засаг захиргаа болох миний аймаг Говьсүмбэр
Аймгийн ерөнхий мэдээлэл
Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан.
Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт, Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог. 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаан дэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг.
Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг. Говьсүмбэр аймаг нь нүүрс, тоосгоны шавар, эрдэс будаг, хайлуур жонш, шохойн болон бал чулууны байгалийн баялаг нөөцтэй өгөөмөр баян нутаг юм.www.Choirmount.miniih.com дээрээс Анхаагын блогоос хуулбарлав