Cot d Ivoire маань өнөөдөр тэсрэлтийг хийж гайхамшигийг бүтээнэ.
Заанууд хоёр дахь удаагаа л ДАШТ-д оролцож байгаа боловч 2006 оны ДАШТ-д бүх тоглолтондоо гоол оруулсан ганц баг юм. Өмнөх ДАШТ-р хэсгээсээ гарч чадаагүй ч энэ удаа тэд тивдээ бараг л гэртээ тоглож байгаагаас ялгаагүй байх ба мөн дөрвөн жилийн өмнөхөөс тэд илүү их туршлагажсан байгаа. Шигшээдээ багтсан 23 тамирчинаас ганц хаалгач л нутгынхаа лигт тоглодог ба үлдсэн тамирчид нь бүгд Европын томоохон лигүүдэд тоглодог туршлагатай тоглогч нар байгаа нь нэгийг хэлэх биз ээ. Одоо тэд Дэлхийн чансаад 16-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Африк тивийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй шигшээ болоод байна. Тэдний гол итгэл найдвар бол Лондонгын Челсигийн довтлогооны хослол Д.Дрогба болон С.Калу нар бөгөөд мөн бусад тоглогч нар нь байрлал тус бүр дээрээ тогтсон амжилт, туршлага дүүрэн тоглогч нар юм. Хэдий нөхөрсөг тоглолтын үеэр Дрогба гараа хугалан бэртсэн ч эхний тоглолтод оролцох боломжтой хэмээн мэдэгдсэн нь маш том давуу тал юм. За өөрийн таамаглалаар өнөөдөр гарах гарааны 11 - г бүрдүүлье. Та бүхэн ч бас саналаа хуваалцаарай.Boubacar BARRY
Guy DEMEL Kolo TOURE Brou ANGOUA Arthur BOKA
Emmanuel EBOUE Didier ZOKORA Yaya TOURE Salomon KALOU
Didier DROGBA GERVINHO
Иймэрхүү гарааны 11 байх болов уу. Гэхдээ дасгалжуулагч Свен Горан Эриксон гол тоглогч дээрээ тулгуурлан тактикаа зохиох байж болох. 2006 оны ДАШТ-с тэдний ур чадвар илтэд дээшилсэн мөн сэлгээний тоглогч нар ч чанаржсан байгаа. Мөн багийн ахлагч Дрогба маш сайн формтой байгаа бөгөөд 2009/2010 оны Премьер лигийн мэргэн буучийг 29 гоолтойгоор хүртээд байгаа. Мөн Заанууд урьдчилсан тоглолтуудад маш сайн байсан ба ахлагч Дрогба чөлөөт цохилтуудыг тун гайхалтай цохиж гоолдсоор байгаа билээ. За ингээд Заанууд маань Португалийн их зант К.Роналдуг уйлуулан байж, Азийн бас нэгэн төлөөлөл Хойд Солонгост хөл бөмбөгийн хичээл заагаад, Бразил ах нарын хамт хэсгээсээ гарч энэ 2010 оны ДАШТ-н бас нэгэн чимэг болон тэсэрч дэлхийг донсолгохыг чинь харж, хүлээж сууна даа.

Cote d’ Ivoire
Nr. | Name | Date of Birth | Position | Clubs | Height |
30/12/1979 | GK | Lokeren (BEL) | 180 | ||
28/11/1986 | DF | Valenciennes (FRA) | 178 | ||
02/04/1983 | DF | VfB Stuttgart (GER) | 166 | ||
19/03/1981 | DF | Manchester City (ENG) | 183 | ||
14/12/1980 | MF | Sevilla FC (ESP) | 183 | ||
08/02/1981 | DF | Wigan (ENG) | 187 | ||
31/12/1987 | FW | Young Boys (SUI) | 183 | ||
05/08/1985 | FW | Chelsea (ENG) | 175 | ||
21/06/1986 | MF | Twente Enschede (NED) | 175 | ||
27/05/1987 | FW | Lille (FRA) | 179 | ||
11/03/1978 | FW | Chelsea (ENG) | 180 | ||
15/03/1983 | MF | Monaco (FRA) | 177 | ||
04/06/1983 | MF | Sevilla FC (ESP) | 187 | ||
31/12/1986 | MF | International (ROU) | 177 | ||
26/11/1980 | FW | Portsmouth (ENG) | 174 | ||
30/12/1981 | GK | Maccabi Netanya (ISR) | 183 | ||
22/02/1982 | DF | Valenciennes (FRA) | 176 | ||
06/08/1981 | FW | Lyon (FRA) | 184 | ||
13/05/1983 | MF | Barcelona (ESP) | 189 | ||
13/06/1981 | DF | Hamburger SV (GER) | 191 | ||
04/06/1983 | DF | Arsenal (ENG) | 178 | ||
13/01/1985 | DF | Hibernian (SCO) | 190 | ||
13/11/1984 | GK | ASEC Mimosas (CIV) | 187 |
Coach: Sven Gцran ERIKSSON (SWE)

Бичлэг тандагч

