Хүлээе...............
2010-09-02,14:54
Буцаж ирэхгүйг чинь мэдэж байвч
шөнийн ододтой сүжирч хүлээе
Бурханаас гуйгаад гуйгаад нэмэргүй ч
зүрхэн тарни шиг шившэж хүлээе
Будан дунд хайгаад олохгүй ч
бодолдоо чамайг бидэрч хүлээе
Булган сортой сарнаас гуйхгүй ч
бороотой намраар чамайг л хүлээе. Оюунанаа
Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе
Сүжиг итгэлийн тарнийг зүрхэндээ шившиж хүлээе
Сүрэг тогоруун дуунаар гуниг хөглөж хүлээе
Сүүмэн цэнхэр намраар сураг тавьж хүлээе. Оюунанаа