Больчихож.......
2010-09-06,13:03
Сайхан бүсгүйчүүдэд дурлахаан больчихож
Санааширч тэднийг мөрөөдөхөө больчихож
Сар асгаруулан шүлэг тэрлэж гунихаан больчихож
Саатан саатан хүзүүгээн чилээж харахаа больчихож
Гуниг зурах бороон дуслуудаар гансрахаан больчихож
Гурван маралд бодлоо аргамжин зүүдлэхээн больчихож
Гудиггүй зангаар охид хоргоон гудамаар хэсэхээн больчихож
Гутал элээн орчлонгоор хэсэх тэмүүлэл маань зогсчихож. Би чинь ингэхэд хүн байх аа больчихож...

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
магадгүй ээ хэхэ

гүү байхаа. тэрхэн зуурын сэтгэлийн илэрхийлэл байх гэж боджийно.
Харин тэгээд л больчих юм

Ийм залуугаараа хүүхэнд дурлахаа болино гэж байхуу?

Харин тийм ээ. Хат сууна гээч нь юм болов уу хохохо

Больчихсон бол болоо доо дахиж шаналахгүй, зүрхээ зүсүүлэхгүй амар

Харин л дээ хө
Тийм ч биз үгүй ч биз

хэхэ. Чи чинь харин одоо л хал үзсэн халуун чулуу долоож буй мужик болох гэж байгаам бусуу ккккккк