Мартахын аргагүй...
2010-10-12,21:57
▌.
Мартахын л аргагүй миний л амраг нь
Марал цагаахан шөнийн уянга нь л билээ л
Манант цэнхэрхэн нугын уясал нь л билээ л
Магтаал багахан шүлгийн уярал нь л билээ л
Мартахын л аргагүй миний л амраг нь
Санахгүй л байхын аргагүй миний л амраг нь
Салхин сайвар намрын гуниг нь л билээ л
Саран бүүдийсэн тэнгэрийн од нь л билээ л
Самсаа шархируулсан хагацалын дурсамж нь л билээ л

▌▌.
Тэргэл сар шиг миний л зүрхэнд мандсан
Тэр л нэгэн бүсгүйг хэний ч охиноор орлуулахгүй
Тэнэглэл дүүрэн орчлонд тэнэж би төөрлөө ч
Тэнгэрийн доор мөнхрөх хайраа бөхөөхгүй
Ганц л олдсон эрдэнээ гараасаа унагаж гээсэн тэр л үеээ
Галав эрин юүлтэл, гантиг чулуун доор ортлоо зүхнэм
Галын бурхад далласан чамайгаа гэрийн бурхан болгож чадаагүй тэр л хугацааг
Газар эргэж, тэнгэр нуртал голт борхон зүрхэндээ шигтгэнэм.
▌▌▌.
Би бий үгүйн орчлонд чамаараан дандаа дутдаг
Билэг төгсхөн зүүдэндээ битүүхэн жаргаж хонодог
Биелж босоогүй амьдралаа мөрөөдөлдөө чимдэг
Билгүүн гоо чинийхээ замыг засан залбирдаг аа. Тийм ээ би одоо ч чамдаа хайртай. Хэн нэгэн эмэгтэйг чамайгаа хайрласан шиг хайраар хэзээ ч хайрлахгүй. Хайрлаж чадах ч үгүй билээ л.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Тийм гэж үү харин ч гоё л бичдийн байна лээшд би харин зүгээр л нэг шүлгэнд дуртай нөхөр байгаан
өөрөө бас шүлгийг ургсгах юм аа тэ

хэ хэ мань мэт нь ая хийх авьяас ноль шүү дээ.

Ая хийгээд өгөхгүй бээз хэхэхэ
хэхэхэ гэцүү байна уу

ymar getsuumbe end tendgui l emzeg sedev.
goy bnaa goy bn.
goy bnaa goy bn.
Дуу болох болов уу

hey,hvnii ner ashiglahaa boliii,deer bgaaa zochin Garin aaaa

hvleeseer bgaad gantsaar otlohbii dee choiriin hvv

Баярлалаа Гарин аа. Тэгүүл сайхан л байна хэхэхэ
Odoo ch tvvndee hairt bdag gedg chin ih sain bna,tsag hygastaa bvhniig haryylna,margaash yu bolohiig hen ch medehq,magadq ter cham dr ooroo hvreeed l irne,tiimees hairandaa vnench bgaarai,

Бас нэгэн шархалсан зүрх шаналсан сэтгэл, Урсгасан уянгалаг үг...
хайрлаж ханадаггүй зүрх гэж байх
Шархалж дуусдаггүй бие гэж байх
Харамлаж бардаггүй сэтгэл гэж байх
Энэ хайр нь харилцан байсан бол гоогоо байхгүй юу.