Монголжингоод би хайртай.......
2011-03-07,11:45
Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод
Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж
Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж
Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр
Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн
Бүрэг ичимхий дүртэй Монголжингоод би хайртай.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
монголжингоо гэдэг иргэншил сонсоогүй шд

Нэрэндээ биш иргэншилдээ байгаа юм аа

Тийм нэртэнгүүд цөөхөн шдээ... Чхүү мээн...

Миний Монголын бүх Монголжингоодоо баярын мэнд шүү

кккк. Монголжингоо гоё нэр байна шүү

Тэгнэ ээ Жигүүр ээ. Хайрлаж явна аа. Бүх сайхан эхчүүд, эмэгтэйчүүдээ хайрлана. Бас залуухан охид хүүхнүүдээ ч бас. Тэр дундаас ижийгээ илүү хайрлана аа

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай

