Челсид тавтай морил Ф.Торрес, Д.Луйз нар аа
2011-02-01, 12:08
Энэ өвлийн хөлбөмбөгийн солилцооны цонх Улаанбаатарын цагаар 07:00-д хаагдлаа. Энэ хугацаанд маш олон сонирхолтой наймаанууд явагдсанаас хамгийн дуулиантай нь Испаний шигшээ болон Ливерпүүл багийн довтлогч Алтан жаал Фернандо Торрес Лондоны Цэнхэрүүдийн эгнээнд элссэн явдал байлаа. Нандо Челсид 45-50 паундаар ирсэн бололтой. Уг наймаанд Челси Д.Старрижийг оруулах гэсэн боловч Ливерпүүл клуб Н.Анелкаг сонирхсон байна. Ямар ч байсан Нандо хүү Челсийгийн төлөө 2016 он хүртэл зүтгэхээр болж байх шиг байна. Мөн Челси клуб төвийн хамгаалагчийн асуудлаа шийдэхийн тулд Бенфика клуб болон Бразилын шигш...