Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод
Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж
Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж
Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр
Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн
Бүрэг ичимхий дүртэй Монголжингоод би хайртай.
Хоёр хайранд тэлүүлсэн чи бусдын дэргэд азтан
Хоёр хайрыг үнэгүйдүүлсэн чи бурханы өмнө ялтан
Хоёр хайраас дэлгэрсэн чи дэлбээгүй үлдсэн сарнай
Хоёр хайраар тоглосон чи гэмгүй үзэгдэх нүгэлтэн
Цоггүй. Унтарсан, унтаа харцтай бүсгүй
Цаанаа л нэг жихүүцсэн, бас яарсан зөрөх нь
Эрт урьдын зүүд шиг, эрх биш нэгийг сануулан
"Эхнэр" бэлзгээ хальт харуулан одлоо
Тийм байна. Тэр мөн байна.Яг мөн
Тэртээх түүхийн нугачаанд хамт бүдэрсэн
Тэвэр багадсан шөнийг анх амсуулсан
"Тэдний" охин тэр л дүрээрээ яг мөн байна
Зайлуул. Намайг явахад тэр хүлээнэ гэж амлаж байсан
Завхарсан юм бодохийн гэж би шоглож суусан
Замаа бодоорой гэж гарахдаа би шивнэж үлдээсэн
"Зам"-аа алдсан гэж найзууд араас "захидал" чулуудсан
Эцэг нь намайг хүлээж цөхөхдөө хорвоог орхиж
Эхнэртэй болсон гэж би худал үг хүмүүс...