Солгой ая шиг, согтуу хүн шиг сонин өдөр байлаа..........Эл өдөр.

2010-05-08,22:46
Өнөөдөр хүн бүхэн аль эрт өглөөнөөс л надтай хар яр гээд л хахир зангаар харьцаж өдрийг сонин эхлэлээ. Түүн дээрээс нь цаг агаарын тавгүй байдал, ажлын ачаалал зэрэг нэмэгдээд хүн гэсэн тодотголтой хүчин мөхөсхөн надад бөөн стресс бэлэглэж орхихийг нь яаана гээч. Энэ бүхэн өдөр, үдээс хойш арилах болов уу гэтэл алгаа. Яг байдаг бахь хэвээрээ. Уулзсан, утсаар ярьсан болоод sms бичсэн, тааралдсан хүн бүхэн л таагүй, таалагдахгүй байдлаар надад хандах нь би хүн биш мэт сэтгэгдэлийг улам батжуулна.  Намайг арай өөрөөр угтах ижий бурхан руу гаа өнөө орой гэлдэрч амлаж өссөн цагаан сүүгээ бус ч бүлээн дулаан уур амьсгал, халуун хоол цай угтах төрсөн гэртээ очиж хономоор санагдлаа. Цаг агаараа дагаад хүмүүсийн сэтгэл зүй хувираад байна уу. Бүх хүн надад ижил маягаар хандаад байгаа нь би тэдэнд хүн байх мөн чанараа алдсаных юм болов уу. За за энэ бүхэн мэдээж удаан үргэлжлэхгүй л байх. Уг нь сэтгэлээ онгойтол ярилцах хүн байсан бол. Анд нар минь ажил гээд л надтай, би бас ажил гээд л амралтын өдрөөр ч тэдэнтэйгээ харилцах завгүй цаг хугацаа хэдий болтол үргэлжлэх юм бол. Би эл 21 зуунд эзгүй аралын Робинзон Крузо шиг л ганцаардаж байгаа мэт сэтгэгдэл өнөөдөр маш хүчтэй төрөх нь юуных бэ. Баярлах, туних байх ч хүн бүхэн намайг хоосон зэрэглээ, холдсон дүрс мэтээр л хүлээж авах нь би амьд уу? Аль эсвэл амьдаараа "амьтас" тэтгэсэн аугаа болоод арчаагүй нэгэн "сүнс" үү. Аз жаргалын хаалга руу багтаж ядан орох гэж зүтгэж буй бүх л хүн төрөлхтөн та нар өнөөдөр надаас бурууллаа ч өнө хойшдоо харин өвдөг сөгдөх өдөр чинь өлийн цаана ирсэнийг мэдэхгүй баярлаж сууцгаа. Тун удахгүй би "туг тахих" үйлдлээ "тууварын" зам шиг та нарын цуваанаас эхлэнэ ээ. Харцгааж байгаарай..................
бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 482 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)