Жаргал гээч........................ Зовлон гээч................

2010-05-26,18:13
Хүн гэдэг ер нь ёрын амьтан шүү. Дандаа л байхгүй, болохгүй, ирэхгүй гэх мэт бараан зүйлээ л урьтал болгоно. Энэ нь зовлон гээч нэр томъёо нь ч юм билүү. Хэзээд зовлонгоо жаргалын урьтал болгон ярина. Бодно. Би жаргалтай байна гэж цаг тутам ярихгүй ч хааяа ч болтугай болж бүтэж байна гэсэн бодлоо урьтал болгохгүй. Юу юуны духанд хүрээгүй л зовлон тоочно. Би ч мөн л мөн чанар нэгтэй хүн гэдэг нөхөдтэйгээ адил зовлонг л тоочиж суух юм. Тэхээр байна аа. Ер нь хүн гээч маань жаахан жаргалаа тэр өч төчнөөн зовлон дундаасаа харж чаддаггүй юм болов уу гэж бодох юм. Нэг юм дутаа л биз. Нилээн хэсэг юм надад байна гэсэн бодлоор жаахан жаргалаа хөгжөөж байх хэрэгтэй ч юм шиг ээ. Байхгүй бүхнээ зовлон гэвэл бас байгаа бүхнээ жаргал гээд л сөргүүлэн бодож байвал уул нь зүгээр юм шиг ээ. Би хэн нэгнээр болон эд матеиалаар ч юм уу ямарваа нэгэн зүйлсээр дутаж л явна. Гэхдээ надад тэр бүхний эсрэг байгаа зүйлс их байна. Тиймээс би жаргалтай хүн. Би жаахан жаргал харж их зовлон дундаас харж чадаж байгаа нь намайг бас жаргалтай болгож байна. Хүмүүс дээ хандан уриалахад жаахан жаргалаа харж, мэдэрч, түүгээрээ өөрийгөө цэнэглэж явцгаая бүгдээрээ..............  
бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 349 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

энэ бол жаргал зовлон гээд байх зүйл бишшд уг нь
би өөрийхөө блог дээр нэг бичлэг бичэж байсы жаргал зовлон гээд хүмүүс тэр бичлэгийг нээх тоогоогүйл болхоос тэр бол угы л үнэн зүйл байгайн гэхдээ чиний энүүнэс арай өөрөр бичсэн л дэ ярзайтал инээх
arch_tseegii хэзээ бичсэн: 19:13, 2010-05-26 | Холбоос | |



:-)