Ажил хиймээргүй байх чинь ээ.............

2010-06-08,17:11
Юу гээч нь болсын бол. Үнэхээр их залхуу хүрээд байх юм. Энэ төрийн ажил надгүйгээр зогсохгүй ч гэсэн би энд хийх ёстой зүйлээ хийгээд ном журмаараа ажилын местэн дээрээ сууж байх ёстой ч яг одоо гадагшаа хаалгаар гараад хаа хамаагүй зүг рүү явчмаар ч юм шиг. Аль эсвэл маш өндөр зүйл дээр гараад тэртээ дээрээс харж болох бүх зүйлсийг хараад л суугаад баймаар. Үгүй ядах наа модон дунд навчис сэрчигнэх, хаа нэгтээ нас няс хийн гишүү хугарах, элдэв шувуудын дуу сонсоод л чийглэг, бамбалзуур хөрсөн дээр хэвтмээр ч юм шиг. Яагаад ийм бодол төрөв. Бодвол би хүмүүсээс уйдаад байгаан болов уу. Хэсэгхэн зуур ч гэсэн хүнгүй газар байвал сайхан санагдаад байх шиг ээ. Ер нь л хурдхан амралтаа аваад сурсан муу зуршил тэнэмэл байдлаа давтан хэсэгхэн ч атугай ор сураггүй  ой тайга, тал хээрээр тэнэж биеэ болоод бодол сэтгэлээ чийрэгжүүлж авмаар  санагдчлаа. За ер нь шйидлээ. Тун удахгүй амралтаа аваад асуудал болоод байдаг амьдрал, ажил, эмэгтэйчүүд, хайр дурлал мэтийг төв газар, орон гэрүүдэд нь түгжиж орхиод арилаад өгдөг хэрэг. Зуны зугаатай аялалаа ДАШТ-ий дараанаас эхлэхэд одооноос бэлтгэлдээ сэмхэн бэлдэж эхлье гэж үү ......................
бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 533 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)