Хатуу хорвоогийн халаглал

2010-08-05,15:53

Зөөлөн цэнхэр бороо үе үехэн зүсэрээд

Зөрүүд хонгор салхин царцаан царгиатай исгэрээд

Борог шивээн толгой бодол дагуулж долгилоод

Болох л ёстой жамаараа намар л болж дээ. Найз минь

     Намар намраар нас дарж ухаан тэлдэг хорвоод

     Намтар богинохон биений минь нэгээхэн хэсгийг тээж

     Бүсгүй хүний үйлээ даган хөл нэгэнт хүндэрсэн ч

     Бүтэхгүй юм бүтдэггүй л орчлонг шүд зуугаад яахав дээ

Үнэг хайчлан, баривч эсгэн хүлээгүйгээс хойш

Үртэй болно гэж гэнэн зүрхээ хуураагүй ээ

Төөрч ирсэн дутуу заяатай улаан цусны гүйдлээсээ

Төмөр зүрх гарган нүүр буруулсаан чи бидэн

    Үрийн тэнгэр, ханийн заяа гомдоож хорвоог хуваачихаад

    Үлэмж гунигаар цэг тавин жаргалтай өдрүүдээ дуусгасаан

    Хэдхэн өвлийн настай бидний хамтын амьдрал

    Хорвоогын зах зухаас таниулсан анхны алдаатай алхмууд байж дээ……… 


Үүнийг хамгийн сайн найзынхаа амьдралаас ургуулан бичсэн юм. Бусдад сургамж болох болтугай гэсэн үүднээс нууцыг задласу.
бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 657 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Үг уран утга төгс сайхан бүтээл болж амжилт гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 11:55, 2010-08-30 | Холбоос | |



:-)