Сар нэг л гэрэл муутай.
2010-08-05,15:48
Сар нэг л гэрэл муутай.
Үдшийн тэнгэр үүрэглэж байсан болоод ч тэр үү
Үүлэн хөшиг өтгөн болоод ч тэр үү
Үзүүргүй сэтгэл гунисхийсэн болоод ч тэр үү
Үзэх нүд нулимстай болоод ч тэр үү
Сар нэг л гэрэл муутай.
Одод нэг л бүүдгэр.
Дэнлүү саран гэрэл муутай болоод ч тэр үү
Дээвэр дэлдэх салхин уйтай болоод ч тэр үү
Дэлгэлгүй удсан санаашрал их болоод ч тэр үү
Дэргэж одсон нойр ирэхгүй болоод ч тэр үү
Одод нэг л бүүдгэр.