2010-05-09,19:03
Наран ургах зүгтээ Бурхадын суудалтай нөмөр
Налгархан намрын сардаа найргийн цэнхэрхэн уянга
Наашлан ирэх цаг хугацааны нүгэл буяныг тэгшлэгч
Насаа өргөсөн түмэндээ нандин эрдэнэ, чандмана эрдэнэ
Үлгэрийн уул, өлзийт хайрхан, миний Сүмбэр ээ

Тал энэхэн нутагтаа тахилт мөнгөн хүлэг шиг
Тавиу уудам хөндийдөө тамгат төрийн эрдэнэ шиг
Түүчээ цаг хугацааг туулж, дуулж уламжилсан 
Түмний минь сүсэгтэй Чойрын Богд оо 
бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 476 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)