Хүн чинь...

2010-05-09,19:20
Хаврын анхны бороо шиг аав, ээжийгээ удаан хүлээлгэсээр
Хад хагарч, ус цалгиулан Хавт Хасарын удам залгаж
Холын түүхийн алтан цалмыг гартаа барин газарт унасаар
Хорин дөрвөн хавар, намрыг угтаж үдэж яваа нь би мөн үү ?

Хорин дөрөв гэдэг хоёр гарын хуруунаас давах нь
Хоног өдрийн урсгалд хорин дөрвөн цаг мэт
Хосоор элээх жамтай, холбоо мөртэй орчлонд
Хол ойрын хэмжүүр хонин бор толгод мэт 

Саяхан л ардын дуунд гардаг арван наймт
Саахалтын охин, сар, тэгээд л гурвуулханаа юм шиг явж
Салаа гэзэг нь, үнэр нь хэзээд дэргэд байх юм шиг санаж
Сахилгүй, томоогүй үе минь сайхан дуртгал л болж. Одоо

Ямххан бодолтой, ядруухан царайтай бадарчин шиг
Явсаар, тэнэсээр, туулсаар л явна энэ өргөн орчлонгоор
Яагаад, яахлаараа, яасан гэж гэсэн түмэн асуултаа нуруундаа үүрээд
Ялалт, ялагдлын дууг өөрөө өөртөө зохион аялсаар урагшилж л явна. Би
бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 377 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

жаахан гунигтай байхчинээ юунд ингэнэм сайхан л нас байншдээ ирмэх
arch_tseegii хэзээ бичсэн: 14:02, 2010-05-10 | Холбоос | |



:-)