Ажил хиймээргүй байх чинь ээ.............
2010-06-08, 17:11
Юу гээч нь болсын бол. Үнэхээр их залхуу хүрээд байх юм. Энэ төрийн ажил надгүйгээр зогсохгүй ч гэсэн би энд хийх ёстой зүйлээ хийгээд ном журмаараа ажилын местэн дээрээ сууж байх ёстой ч яг одоо гадагшаа хаалгаар гараад хаа хамаагүй зүг рүү явчмаар ч юм шиг. Аль эсвэл маш өндөр зүйл дээр гараад тэртээ дээрээс харж болох бүх зүйлсийг хараад л суугаад баймаар. Үгүй ядах наа модон дунд навчис сэрчигнэх, хаа нэгтээ нас няс хийн гишүү хугарах, элдэв шувуудын дуу сонсоод л чийглэг, бамбалзуур хөрсөн дээр хэвтмээр ч юм шиг. Яагаад ийм бодол төрөв. Бодвол би хүмүүсээс уйдаад байгаан болов уу. Хэсэгхэ...

Бичлэг тандагч



Хүн гэгч мөн чанартаа адил л амьтас сан. Гэвч ижилгүй л юм шиг байх юм. Өөрөөсөө бусдыг өт хорхой мэт үзэхийг нь яана. Өөрсдийгөө хорвоогын амьтад дундах хамгийн дээд хэлбэр гэж үздэг энэ хүн гэсэн нэршилтэй босоо хэлбэртэй хоёр хөлтөнгүүд юуг ч яаж ч болно гэсэн бодолтой юм шиг ээ. Бодол гэснээс бусад адгуус, амьтас хүн төрхтөнүүдийн талаар боддог болов уу. За тэр ч яахав. Би хүн төрхтөнд харъяалагдах байтал яагаад ижил заяатангуудаа муулан сууна бэ. Муулахгүй гээд ч яах билээ дээ. Энэ цаг үед хүмүүн төрлөхтөнгүүд чинь нэгнээ буюу адгуусаныхаар сүрэг дотрохоо огтоос мартан зөвхөн би хорвоо дэ...